Гарын авлага
Үйлдлийн дарааллууд
Үйлдлийн дарааллууд
Системийн ашиглах үйлдлийн дараалал
1. Хуулга бэлдэх
- Харилцагчийн хуулгыг интернэт банкаар татаж авах
- Файлын хэлбэр Excel / PDF (дэмжих хуулганы төрөл) байна
- Хугацаа сүүлийн 6 сараас доошгүй тасралтгүй хуулга байна
- Файлыг гараар засварлаагүй байх
2. Хуулга оруулах
Хэрэглэгчийн дээд хэсэгт байх нэмэх (+) товчийг дарахад дараах хуудас гарч ирнэ.
- Регистрийн дугаар оруулна
- Оруулах файлаа сонгохдоо нэг удаад 20 хүртэл, 5MB-с ихгүй байна
- Оруулах товчийг дарна
Дараалан хийгддэг үйлдлүүд
Харилцагчийн шинэ хуулга оруулах явцад систем эхний удаа 12 секунд ажиллах бөгөөд энэ үед дараах үйлдлүүдийг шат дараалан ажиллуулж, боловсруулалт хийдэг болно.
Хуулга боловсруулах
- Хуулганы бүтцийг тодорхойлж аль банкны ямар эзэмшигчтэй болохыг таних
- Хуулганаас гүйлгээний мэдээллийг таньж, ялгаж авах
- Харилцагч болон данс бүртгэлтэй эсэхийг шалгаж системд бүртгэлтэй хэрэглэгч байвал тухайн харилцагч дээр нэмж хадгалах
- Мэдээллийн санд гүйлгээний мэдээллийг оруулах, давхардал үүссэн эсэхийг гүйлгээ бүрээр шалгах
Хиймэл оюуны ангилгаа
- Хуулганы өгөгдлийн хиймэл оюун ухааны моделиор зохих ангилал хийх
Тооцоолол хийх
- Харилцагчийн тухай 12 төрлийн статистик боловсруулалт хийх
Үр дүн харуулах
- Шаардлагатай (тоо, хүснэгт, график) хэлбэрээр мэдээллийг дүрсэлж үзүүлэх