Гарын авлага
Хуулга шинжилгээ

Хуулга шинжилгээ

Харилцагчийн хуулга шинжлэх

Харилцагчийн хуулгыг оруулсны дараа хиймэл оюуны ангилал автоматаар хийгдсэн байна. Та үүн дээр нэмэлтээр ангилал засвар хийх боломжтой.

Хуулга шинжлэх

Харилцагчийн дансны хуулгыг оруулсны дараа та дараах цонхыг Хуулга шинжилгээ цэсэд харах болно.

Window

Цонхны бүтэц, үүрэг

Window

Удирдах хэсэг (1-2)

  1. Процесс төлөв хэсэг
  2. Хуулгыг шинжилж дууссан эсэхийг тодорхойлох хэсэг

Хайлт, шүүлтийн хэсэг (3-9)

  1. Ухаалаг шүүлтүүр (дэлгэрэнгүй)

  2. Он сараар шүүх:

    • Нийт хуулганы
    • Тухайлсан 1 өдрөөр
    • Тодорхой он сарын Завсарт хайх боломжтой.
  3. Гүйлгээний утгаар шүүх

  4. Харьцсан дансаар шүүх

  5. Хиймэл оюуны тодорхойлсон ангиллаар шүүх

  6. Зээлийн ажилтны тохируулсан ангиллаар шүүх

  7. Эрэмбэлэх. Багана бүрийн дээр дээш/доош сум байх бөгөөд үүн дээр дарснаар та ихээс бага, багаас их гэсэн байдлаар эрэмбэлж болно.

  8. Тухайн орлогын гүйлгээний ангилал өөрчлөх хэсэг

Хөл хэсэг, Нийлбэр (11-15)

  1. Тухайн хэсэгт хамаарах нийт гүйлгээний тоо. Хэрэв та шүүлтүүр хийсэн бол таны шүүлтүүрт хамаарах гүйлгээний тоог харуулна.
  2. Тухайн хэсгийн нийт орлогын гүйлгээний нийлбэр. Хэрэв та шүүлтүүр хийсэн бол таны шүүлтүүрт хамаарах орлогын гүйлгээний нийлбэрийг харуулна.
  3. Тухайн хэсгийн нийт зарлагын гүйлгээний нийлбэр. Хэрэв та шүүлтүүр хийсэн бол таны шүүлтүүрт хамаарах зарлагын гүйлгээний нийлбэрийг харуулна.
  4. Тухайн хэсгийн орлого зарлагын гүйлгээний зөрүү. Хэрэв та шүүлтүүр хийсэн бол таны шүүлтүүрт хамаарах орлого зарлагын гүйлгээний зөрүүг харуулна.
  5. Хуудаслах

Ухаалаг шүүлтүүр

Харилцагчийн дансны хуулга дээрх бүх гүйлгээг нэг бүрчлэн шалгах нь төвөгтэй цаг зарцуулсан ажил байдаг тул манай систем харилцагч бүр дээр дансны хуулганы хайлт шүүлтийг оновчтой болгож таныг гол гүйлгээнүүд болон дансуудтай харьцах боломжийг энэхүү хэсгээрээ олгож байна.

Window

Энэ хэсэгт та харилцагчийн гүйлгээнүүдийг нийт, зөвхөн орлогын, зөвхөн зарлагын хувьд түлхүүр гүйлгээний утга, тэдгээрийн давтамж, мөн хамгийн олон харьцсан данснуудыг мөнгөн дүнгийн хамтаар жагсааж харах боломжтой.

Хүснэгт хэсэгт та давтагдсан тоо болон мөнгөн дүнгээр эрэмбэ хийх боломжтой ба аль ч хэсэгт дээр хулганын заагчаар дарж шүүлт хийж болно.

Ангилал тохируулах

Харилцагчтай ярилцлага хийсэн, бизнесийн онцлогоос хамаарч хиймэл оюунаар ангилсан ангилал тухайн эсвэл хэсэг бүлэг гүйлгээ дээр тохирохгүй гэж үзвэл та орлогын гүйлгээний ангиллыг өөрчлөх боломжтой.

Window

Хэрэв ижил төрлийн олон орлогын гүйлгээнүүдийн ангилал өөрчлөх шаардлагатай үед нэг дор ангилал солих боломжийг оруулж өгсөн.

Window