Гарын авлага
Хамтран зээлдэгч
Хамтран зээлдэгч
Олон харилцагчийн дансыг нэгтгэн нэгдсэн орлогын шинжилгээ хийх боломж.
Зорилго
Зээлийн судалгааны явцад зээлдэгчийн орлого дангаараа хүрэлцэхгүй тохиолдолд түүнтэй хамаарал бүхий хувь хүн эсвэл байгууллагын орлогыг хамтатган тооцоолох шаардлага үүсдэг. Ийм үед хамтран зээлдэгч холбох боломжийг ашигласнаар олон дансыг нэгтгэн, нэгдсэн орлогын шинжилгээг хялбар бөгөөд системтэйгээр хийх боломжтой.
Холбох алхмууд
- Орлого тодорхойлох цэсэнд байх Харилцагч хэсгийг зорьж очоорой. Баруун дээд буланд байрлах
(1)товчийг дарж холболтыг эхлүүлнэ. - Гарч ирэх жагсаалтаас
(2)холбохыг хүссэн харилцагчаа сонгоно. - Баталгаажуулах товчийг дарснаар холболт хийгдэнэ. Энэ үед систем нь холбогдсон дансуудыг нэгтгэн, нэгдсэн тооцоолол хийнэ.
- Олон дансны гүйлгээг нэгтгэн нэмэлт тооцоолол хийдэг тул систем боловсруулалт дуустал ойролцоогоор
15 секундямар нэгэн үйлдэл хийхгүй хүлээнэ үү. Тооцоолол дуусмагц систем цонхыг автоматаар дахин ачаална. - Өмнө холбосон харилцагчид болон тэдгээрийн дансууд
(3)жагсаалтаар харагдана. - Хэрэв холболтыг цуцлах буюу харилцагчдын дансны холбоосыг салгах бол тухайн үйлдлийн
(4)товчийг дарна. - Холболтыг салгасны дараа данс бүрийг тус тусад нь тооцоолол хийх болно.
Санамж
⚡ Тэнцүү сар, ижил хугацаа
Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн дансны хуулга тэнцүү тооны сар, ижил он саруудын хугацааг хамарсан тохиолдолд орлогын тооцоо илүү бодитой гарна.