Банкны хуулга
Хуулганы төрөл, оруулах хэлбэр
Манай систем нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 10 арилжааны банкны дансны хуулгыг боловсруулах боломжтой бөгөөд одоогоор 3 төрлийн өргөтгөлтэй (pdf, xlsx, xls), нийт 35 төрлийн хуулгын загварыг бүрэн дэмжин боловсруулж байна.
Банкны хуулгууд
| № | Банк | Excel | Excel (шахмал) | ||
|---|---|---|---|---|---|
| 1 | Ариг банк | ✅ | ✅ | ✅ | |
| 2 | Богд банк | ✅ | ⃠ | ✅ | |
| 3 | Голомт банк | ✅ | ✅ | ⚠️ | |
| 4 | Капитрон банк | ✅ | ⃠ | ✅ | |
| 5 | М Банк | ✅ | ⃠ | ✅ | |
| 6 | Төрийн банк | ✅ ⚠️ | ⃠ | ✅ | |
| 7 | Тээвэр хөгжлийн банк | ✅ | ⃠ | ✅ | |
| 8 | Хаан банк | ✅ | ✅ | ✅ | |
| 9 | Хас банк | ✅ | ⃠ | ✅ | |
| 10 | Худалдаа хөгжлийн банк | ✅ | ✅ | ✅ |
Санамж
Анхаарах: Голомт банк PDF
Голомт банкны PDF төрлийн хуулга дараах хэлбэртэй байдаг.
Энэхүү төрөл нь манай системд дүн шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай зарим
мэдээллийг (гvйлгээний цаг, харьцсан данс, харьцсан дансны нэр гэх мэт) агуулдаггүй
тул уг банкны хуулгыг боловсруулах шаардлагатай тохиолдолд Excel хэлбэрээр татан авч оруулах шаардлагатай.
Анхаарах: Төрийн банк Excel
Төрийн банкны Excel төрөлтэй хуулга нь харилцагчийн мэдээллийг агуулсан толгой хэсэг (овог нэр, дансны дугаар, хамаарах огноо гэх мэт)
байхгүй тул систем тухайн хуулгыг Statebank_1234 хэлбэрийн зохиомол нэр өгч хадгалдаг.
Мөн нэг дор оруулсан бүх Excel файлууд нь нэг харилцагчид хамаарна гэж үзэх боломжгүй тул тэдгээрийг тус тусад нь салгаж оруулах болохыг анхаарна уу.
Иймд зээлийн судалгаанд ашиглах харилцагчийн шинжилгээг хийх үедээ PDF хэлбэрээр татаж оруулахыг зөвлөж байна.