Гарын авлага
Асуудал шийдвэрлэх

Асуудал шийдвэрлэх

Нийтлэг гарч болох асуудал, түүнийг шийдэх нь

1. Систем нэвтрэхгүй байвал яах вэ?

  • Хэрэглэгчийн нэр, нууц үг зөв эсэхийг дахин шалгана.
  • Интернэт холболт хэвийн байгаа эсэхийг шалгана.
  • Дээрх алхмууд ажиллахгүй бол Асуудал шийдвэрлэх системээр холбогдож систем хөгжүүлэгчдэд мэдээлнэ.

2. Хуулга оруулах үед алдаа гарвал яах вэ?

  • Файлын төрөл (xls/xlsx/pdf), нэг удаад 20 ширхэг болон 5MB хэмжээнээс ихгүй байх шаардлагыг хангасан эсэхийг шалгана.
  • Файлын нэр тусгай тэмдэгт (#, %, &) агуулаагүй эсэхийг баталгаажуулна.
  • Интернэт холболт хэвийн байгаа эсэх, VPN эсвэл firewall саад болоогүй эсэхийг шалгана.
  • Файлыг жижиг хэсэг болгон (нэг нэгээр, 5MB хэмжээнээс дотогш) хувааж дахин оруулна.
  • Программаас гарч дахин нэвтэрсний дараа дахин хуулга оруулна.
  • Дээрх алхмууд ажиллахгүй бол Асуудал шийдвэрлэх системээр холбогдож систем хөгжүүлэгчдэд мэдээлнэ.

3. Орлого тодорхойлох хэсэг ажиллахгүй байвал яах вэ?

  • Хуудас дахин ачаалж (Ctrl + F5 / refresh) үзнэ.
  • Өөр интернэт хөтөч ашиглан нэвтэрч шалгана.
  • Дээрх алхмууд ажиллахгүй бол Асуудал шийдвэрлэх системээр холбогдож систем хөгжүүлэгчдэд мэдээлнэ.

4. Ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй систем гацвал яах вэ?

  • Хуудас дахин ачаалж (Ctrl + F5 / refresh) үзнэ.
  • Программаас гарч дахин нэвтэрч үзнэ.
  • Дээрх алхмууд ажиллахгүй бол Асуудал шийдвэрлэх системээр холбогдож систем хөгжүүлэгчдэд мэдээлнэ.

5. Гүйлгээний ангилал өөрчлөх үед ажиллахгүй байвал яах вэ?

  • Хуудас дахин ачаалж (Ctrl + F5 / refresh) дахин “Ангилал засах” хэсэг дээр дарж үзнэ.
  • Интернэт холболт хэвийн байгаа эсэхийг шалгана.
  • Дээрх алхмууд ажиллахгүй бол Асуудал шийдвэрлэх системээр холбогдож систем хөгжүүлэгчдэд мэдээлнэ.

6. Гүйлгээний ангилал тохируулсны дараа орлогын тооцоолол өөрчлөгдөхгүй байвал яах вэ?

  • Харилцагчийн хуулга батлагдсан төлөвт шилжсэн эсэхийг шалгана.
  • Таны нэвтрэх эрх ямар нэг байдлаар түдгэлзээгүй, хязгаарлагдаагүй эсэхийг нягтална. Зарим тохиолдолд хэрлэгчийг зөвхөн үзэх эрхтэй үүсгэсэн байж болно.
  • Интернэт холболт хэвийн байгаа эсэхийг шалгана.
  • Дээрх алхмууд ажиллахгүй бол Асуудал шийдвэрлэх системээр холбогдож систем хөгжүүлэгчдэд мэдээлнэ.