Гарын авлага
Хиймэл оюун
Хиймэл оюун
Хиймэл оюуны ангилал тодорхойлох нь
Ангиллын тухай
Орлогын 6 төрөл нь хэрэглэгчийн орлогын түвшин, тогтворжилт, найдвартай байдал, эрсдэлийг тодорхойлон, тухайн харилцагчийн санхүүгийн чадавхыг нарийн, бодитой үнэлэх зорилготой бөгөөд сонгосон ангиллууд нь энэ зорилгод нийцсэн, уялдаа холбоотой юм.
Эдгээр ангиллыг тодорхойлохдоо Олон Улсын санхүүгийн үнэлгээний арга, аргачлалууд, тухайлбал Plaid зэрэг системүүдийн жишиг ангиллыг судалж, дотоодын нөхцөлд тохируулан боловсруулсан болно.
1. Бизнесийн орлого
- Яагаад тусад нь ангилсан вэ? Бизнесийн орлого нь тухайн бизнесийн онцлог, орлогын тогтворжилт, улирлын нөлөө, зардлын суурь зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг тул ашгийн хувийг хувьсах байдлаар тооцох шаардлага үүсдэг.
- Зорилго: Орлогын боломжит эх үүсвэрийг тооцохдоо эрсдэлийг тусгасан хувь хэрэглэнэ.
2. Цалингийн орлого
- Яагаад тусад нь ангилсан вэ? Цалингийн орлого нь тогтмол шинж чанартай, найдвартай эх үүсвэр бөгөөд харилцагчийн төлбөрийн чадварыг бодитой илтгэдэг.
- Зорилго: Зээл болон санхүүгийн үнэлгээнд 100% тооцогдох баталгаатай орлого.
3. Нэмэлт орлого
- Яагаад тусад нь ангилсан вэ? Гэнэтийн, нэг удаагийн шинжтэй (шагнал, хонжвор, бэлэг гэх мэт) орлогыг байнгын эх үүсвэр гэж үзэх боломжгүй.
- Зорилго: Тогтмол биш шинж чанарыг агуулсан орлогыг оруулж тооцох.
4. Халамжийн орлого
- Яагаад тусад нь ангилсан вэ? Нийгмийн халамж, тэтгэмж нь тухайн хэрэглэгчийн орлогыг дэмжих үүрэгтэй боловч тогтмол бус, төрийн бодлого болон бусад олон хүчин зүйлсээс хамаардаг.
- Зорилго: Үнэлгээний уян хатан байдлыг хангахын тулд шинжээчийн өөрийн дүгнэлтээр хувь тооцно.
5. Дамжсан орлого
- Яагаад тусад нь ангилсан вэ? Энэ нь бодит орлого биш бөгөөд өөрийн данс хоорондын шилжүүлэг эсвэл өрхийн гишүүд хоорондын мөнгөн гүйлгээний урсгал тул харилцагчийн санхүүгийн чадавхад нөлөөлөхгүй гэж үзнэ.
- Зорилго: Орлогын тооцооллыг бодитой гаргахад уг мөнгөн урсгалыг хасаж тооцно.
6. Зээлийн мөнгөн урсгал
- Яагаад тусад нь ангилсан вэ? Зээл авсан болон зээл төлсөн мөнгөн урсгал нь бодит орлого биш бөгөөд буцаан төлөх үүрэгтэй тул орлого гэж авч үзэхгүй.
- Зорилго: Санхүүгийн хариуцлага, өрийн дарамтыг тусдаа байдлаар тооцох.
Орлогын ангилал
| Ангилал | Зорилго | Тайлбар ба жишээ | Орлогод тооцох хувь |
|---|---|---|---|
| Бизнес | Бизнесийн орлого | Бизнес эрхэлдэг, тогтмол орлого | 20-80% (салбараас хамаарна) |
| Цалин | Тогтмол ажил эрхэлдэг орлого | Сард 1-с дээш удаа ордог орлого | 100% |
| Нэмэлт | Гэнэтийн, нэмэлт орлого | Нэг удаагийн орлого (шагнал, бэлэг) | 100% |
| Халамж | Нийгмийн халамж, тэтгэмж | НӨАТ буцаалт, тэтгэмж гэх мэт | Шинжээчийн өөрийн дүгнэлтээр |
| Дамжсан | Данс хоорондын шилжүүлэг | Өөрийн данс болон өрхийн гишүүд хооронд | Тооцогдохгүй |
| Зээл | Зээлийн мөнгөн урсгал | Авсан, төлсөн зээл | Тооцогдохгүй |