Гарын авлага
Асуулт хариулт
Асуулт хариулт
Түгээмэл асуулт, хариулт
1. Нэг удаа хэдэн файл оруулж болох вэ?
Энэхүү систем нэг удаад хамгийн ихдээ 20 файл эсвэл нийтдээ 5 MB хүртэлх хэмжээтэй дансны хуулгыг уншина. Хэрэв файлын тоо, хэмжээ хэтэрвэл жижиг хэсэг болгон оруулахыг зөвлөж байна.
2. Ямар банкны дансны хуулга оруулж болох вэ?
- Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 10 банкны хуулга уншиж байна
- XLS/XLSX болон PDF форматуудыг дэмждэг
- Дэлгэрэнгүй боломжийн эндээс уншаарай
3. Олон хүний дансны хуулга зэрэг оруулбал яах вэ?
- Систем файлуудыг нэр болон дансны дугаарын дагуу автоматаар ялган боловсруулах тул та санаа зовох хэрэггүй.
- Олон хүний дансыг хооронд нь холихгүй.
4. Өмнө оруулсан хуулгаа давтаж оруулбал яах вэ?
- Систем давхардсан дансны хуулгыг автоматаар таньж, давхардлыг арилгаж оруулдаг тул ямар нэгэн хүндрэл үүсэхгүй.
5. Ямар ангилал сонгох вэ?
- Хуулга дахь гүйлгээг орлогын 6 төрлөөр ангилах боломжтой. Хиймэл оюун урьдчилсан байдлаар ангилсныг өөрчлөхийг хүсвэл та өөрийн хүссэнээр ангиллыг өөрчлөх боломжтой.
6. Орлого тооцоолол хэт бага гарвал яах вэ?
- Дансны хуулга бүтэн орсон болон хиймэл оюуны ангилал бүрэн хийгдсэн эсэхийг шалгаж үзээрэй.
- Хуулганы сарын тоо таны оруулсан мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг нягтална. Хуулга тасалдалтай оруулсан байх тохиолдол байдаг бөгөөд систем хуулгыг эхлэх дуусах он сараас сарын тоог бодож гаргадаг тул дундаа тасалдалтай хуулга оруулсан бол орлого буурах боломжтой.
- “Орлого тооцоолол” цэсээс бизнесийн болон орлогын эх үүсвэрийн хувийн (худалдаа, үйлчилгээ, бусад) хувь хэмжээг дахин тохируулна.
7. Орлого болон Хуулга баталгаажуулж дууслаа гэсэн товч дарсны дараа ахиж засвар хийх шаардлага үүсвэл яах вэ?
- Баталгаажуулалт нь дараагийн эрхийн түвшинд шилжүүлдэг тул засах шаардлагыг админ эрх болон дараагийн түвшинд шилждэг.
- Хэрэв засах шаардлагатай бол админ эсвэл тохирох эрх бүхий хэрэглэгчид “Буцааж нээх” (reopen) эрх олгох боломжтой.
8. Бизнесийн ашгийг хэдэн хувиар тооцох вэ?
- Бизнесийн үйл ажиллагааны чиглэл, онцлог, улирлын нөлөө, татан авалт, эргэлтийн хөрөнгө зэргээс хамаарч хувьсах шинж чанартай байна. Шинжээчийн өөрийн дүгнэлтээр тогтоож өгнө.
- Байгууллагын удирдлагууд болон өөрийн туршлага дээрээс үндэслэн “Орлого тооцоолол” цэсэд хувийг тааруулаарай.
9. Харилцагчийн судалгааг бусад ажилтанд хуваалцах шаардлагатай үед яах вэ?
- Системийн зам (web address)-г хуулж, харах шаардлагатай хүнд дамжуулна.
- Хүлээн авч байгаа хүн системд нэвтрэх эрхтэй, тохирох эрхийн түвшинтэй байх шаардлагатай.
- Шинээр нэвтрэх эрх үүсгэх, эрх өөрчлөх бол “Админ→Хэрэглэгчийн эрх” хэсэгт үүсгэх боломжтой.