Гарын авлага
Банкны хуулга

Банкны хуулга

Хуулганы төрөл, оруулах хэлбэр

Манай систем нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банкны дансны хуулгыг боловсруулах боломжтой бөгөөд одоогоор 3 төрлийн өргөтгөлтэй (pdf, xlsx, xls), нийт 36 төрлийн хуулгын загварыг бүрэн дэмжин боловсруулж байна.

Банкны хуулгууд

№БанкExcelExcel (шахмал)PDFQR
1BankАриг Банк✅✅✅
2BankБогд Банк✅⃠✅
3BankГоломт Банк✅✅✅Bank
4BankКапитрон Банк✅⃠✅
5BankМ Банк✅⃠✅
6BankТөрийн Банк✅ ⚠️⃠✅
7BankТээвэр Хөгжлийн Банк✅⃠✅
8BankХаан Банк✅✅✅Bank
9BankХас Банк✅⃠✅
10BankХудалдаа Хөгжлийн Банк✅✅✅Bank
11BankҮндэсний Хөрөнгө Оруулалтын Банк✅

Санамж

Анхаарах: Голомт банк PDF

Голомт банкны PDF төрлийн хуулга дараах хэлбэртэй байдаг.

Innovestment LLC

Энэхүү төрөл нь манай системд дүн шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай зарим мэдээллийг (гvйлгээний цаг, харьцсан данс, харьцсан дансны нэр гэх мэт) агуулдаггүй тул уг банкны хуулгыг боловсруулах шаардлагатай тохиолдолд Excel хэлбэрээр татан авч оруулахыг зөвлөнө.

Анхаарах: Төрийн банк Excel

Төрийн банкны Excel төрөлтэй хуулга нь харилцагчийн мэдээллийг агуулсан толгой хэсэг (овог нэр, дансны дугаар, хамаарах огноо гэх мэт) байхгүй тул систем тухайн хуулгыг Statebank_1234 хэлбэрийн зохиомол нэр өгч хадгалдаг.

Мөн нэг дор оруулсан бүх Excel файлууд нь нэг харилцагчид хамаарна гэж үзэх боломжгүй тул тэдгээрийг тус тусад нь салгаж оруулах болохыг анхаарна уу.

Innovestment LLC

Иймд зээлийн судалгаанд ашиглах харилцагчийн шинжилгээг хийх үедээ PDF хэлбэрээр татаж оруулахыг зөвлөж байна.